Жүжигчин Ким Ёо Жун, Сон Кан нарын гол дүр бүтээсэн цуврал 11 сард цацагдана
2023-10-13

Солонгосын алдарт жүжигчин Ким Ёо Жун, Сон Кан нарын гол дүр бүтээсэн “My Demon” гэх  шинэхэн цувралын танилцуулах бичлэг цацагдлаа. Уг кино 11 дүгээр сарын 24-нд нээлтээ хийхээр болжээ.  

 

"My Demon" кино нь  өв залгамжлагч охин Do Hee болон чөтгөр хоёрын хайр дурлалын талаар өгүүлэх уран зөгнөлт төрлийн кино юм. 

 
Тус цуврал нь долоо хоног бүрийн баасан, бямба гарагт KST 22:00 цагаас SBS телевизээр цацагдах гэнэ. 

 

Жүжигчин Сон Кан нь 1994 оны дөрөвдүгээр сарын 23-нд төрсөн. Телевизийн олон ангит драма болох Хайрын дохиолол, Амтат гэр, Навилара, Гэсэн хэдий ч, Хайр ба цаг агаарыг урьдчилан таамаглах  зэрэг кинонуудын гол дүрд тоглож олон танигдаж буй чадварлаг жүжигчин. 


Харин Ким Ёо Жуны хувьд 1999 оны есдүгээр сарын 22-нд төрсөн. Тэрбээр дөрвөн настайдаа чихрийн брендын нүүр царай болсон нь урлагт ойртох нэг том шалтгаануудын нэг байсан. 2003 оноос олон ангит кино болон нэг ангит бүрэн хэмжээний кинонд гол болон туслах дүр бүтээж олон танигдсан байна. Тухайн үедээ солонгосын хамгийн алдартай бяцхан жүжигчнээр нэрлэгддэг байсан. Тэр одоо хэр нь дундаршгүй авьяасаа харуулсаар л яваа алдартай нэгэн юм. 

Shuud.mn
Сонин хачин