Пауэрлифтинг: Д.Батсайхан ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
2023-10-13

 

Дэлхийн аварга шалгаруулах Пауэрлифтингийн мастер ангиллын тэмцээн Монгол улсад хоёрдахь удаагаа 2023 оны 10 дугаар сарын 8-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уг тэмцээнд нийт 39 орны 430 тамирчин, олон улсын 43 шүүгч, Олон улсын дэлхийн холбооны ерөнхийлөгчийн Азийн холбооны Ерөнхийлөгч бүгд бүрэн бүрэлдэхүүнээр ирсэн томоохон тэмцээн болж байна. 

 

Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 30 гаруй тамирчин оролцсоноос Хилийн цэргийн 0252 дугаар ангийн Пауэрлифтингийн спортын олон улсын хэмжээний мастер, Ази тивийн хошой мөнгөн медальт, МУ-ын зургаан удаагийн аварга, ахлах ахлагч Д. Батсайхан оролцож -74 кг жингийн суултын төрөлд Алтан медаль, таталтын төрөлд Мөнгөн медаль, шахалтын төрөлд Хүрэл медаль, нийлбэр дүнгээр Дэлхийн аварга шалгаруулах Пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээний “Мөнгөн" медаль хүртсэн амжилт үзүүллээ

Shuud.mn
Сонин хачин