Жүжигчин И Мин У, Ким Гу Ин нар болзооны цуурхалд өртөв
2023-10-13

Солонгосын алдарт жүжигчид болох И Мин У болон Ким Гу Ин нарыг болзож байгаа гэх цуурхал цахим орчинд нилээдгүй тарсан. Энэ удаад  ч мөн адил тэднийг болзож байгаа мөн сүй тавьсан байж магадгүй гэсэн мэдээлэл хэвлэлээр дэгдэж эхэллээ. 

 

Жүжигчин И Мин У, Ким Го Ин нарыг тойрсон цуурхал дахин трэнд болж, И Мин У нэгэн арга хэмжээн дээр ядам хуруундаа бөгж зүүсэн байхыг шүтэн бишрэгчид нь олж харжээ. Мөн энэхүү бөгжийг Ким Го Ин ч бас хуруундаа зүүсэн байхыг анзаарсан шүтэн бишрэгчид тэднийг сүй тавьсан хэмээн таамаглаж байгаа аж. 

 

Хоёр жүжигчин өмнө нь "The King: Eternal Monarch" кинонд хамтран тоглосон бөгөөд үүний дараагаар болзооны цуурхалд өртөх болсон. Одоогоор тэдний агентлаг уг цуурхалд хариу мэдэгдэл өгөөгүй байна. 

Shuud.mn
Сонин хачин
ANYSDN80955877
2023-10-15
тэр хэнд хамаатай юм.
2023-10-13
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
2023-10-13