Хувийн ашиг сонирхлоор алдартанд үйлчилсэн түргэн тусламжийн жолоочид хорих ял оноов
2023-10-17

Солонгосын GOD хамтлагийн гишүүн Ким Тэ Ү mаван жилийн өмнө замын түгжрэлээс зайлсхийхийн тулд хувийн түргэн тусламжийн машин ашигласан хэргээр 5 сая вон буюу 3690 ам.долларын торгууль төлөхөөр болжээ. Мөн тухайн үед түргэн тусламжийн тэргийг барьж явсан жолоочид хорих ял оноожээ. 

 

Хэргийг сануулахад, 42 настай Ким 2018 оны гуравдугаар сард Сөүлийн зүүн хэсэгт орших Сондонг дүүрэгт үйл ажиллагаа болох газар руу очихоор Гоян хотоос түгжрэлээс зайлсхийхийн тулд хувийн түргэн тусламжийн тэргээр явсан байдаг. Тухайн үед арга хэмжээг зохион байгуулж буй байгууллагын ажилтан жолоочид 300,000 вон төлсөн байжээ. 

 

Энэхүү хэрэгт Ким Тэ Ү болон түүний харьяа агентлагийн захирал нар яаралтай түргэн тусламжийн тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татагдан шалгагдаж байсан бөгөөд гэм буруугаа хүлээн уучлалт гуйсан байна. 

 

Кимийг хүргэж өгсөн түргэн тусламжийн жолоочийг Инчон дүүргийн шүүхээс 18 сар баривчлах, хоёр сая воны торгууль төлөх шийдвэр гаргасажээ. Тухайн жолооч 2007 оноос хойш согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон таван удаа, жолооны үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон гурван удаа торгууль төлж байсан түүхтэй байсан аж. 

Shuud.mn
Сонин хачин
огт хараагүй хүн байна хятадын бага ястан солонгосууд од юмуу хэцэс
2023-10-17