Модон бөмбөг: Азийн аваргаас Монголын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ
2023-10-19

 

БНХАУ-ын Шаошин хотноо болсон Модон бөмбөгийн Азийн аварга шалгаруулах XII тэмцээнд Монголын багийн 16 тамирчид амжилттай оролцлоо. Энэ удаагийн Азийн аваргаас Монголын баг нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. 

 

ОУХМ Б.Оюунтуяа эмэгтэй ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртсэн бол талбайн цохилтын төрөлд Монголын эрэгтэй баг хүрэл медалийн эзэн боллоо. Талбайн цохилтын төрөлд Монголын эмэгтэй баг мөн адил хүрэл медаль хүртсэн сайхан амжилтыг гаргалаа. 

Shuud.mn
Сонин хачин