Татвар албадлага учраас л төлдөг, сонголт байсан бол хэн ч төлөхгүй
2023-10-24

НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгыг иргэд гар өргөн, дэмжлээ. Нийт 100 мянган хүн дэмжвэл НӨАТ-ын хоёр хувийн буцаалтыг таван хувь болгох асуудлыг УИХ-аар хэлэлцэх учиртай.

Үүнтэй зэрэгцээд УИХ-ын цахим сайтад нийгмийн даатгал, ХХОАТ-ыг 50 хувиар бууруулах тухай иргэний санал асуулга ч явж байна. Одоогоор 43.5 мянган иргэн татвар бууруулахыг дэмжжээ.

УИХ-ын даргын санаачилгаар НӨАТ-ын буцаалтыг нэмэгдүүлэх, хэвээр орхих эсэх нь, иргэний санаачилсан цалингаас авдаг татварыг 50 хувиар бууруулахыг дэмжих, эс дэмжих нь үнэндээ дараагийн асуудал. Иргэдийн санал, хуулийн процесс явдгаараа явна.

Хамгийн чухал асуудал бол иргэдийн татвар төлөх сонирхол. Өнөөдөр ААНБ, иргэдийн татвар төлөх сонирхол шалан дээр хэвтэж байгаа. Хэн ч татвар төлөхийг хүсэхгүй байна. Хуулийн заалттай, албадлага учраас л төлж байна. Сонголт байсан бол хэн ч төлөхгүй. Шалтгаан нь тодорхой, иргэдийн төлсөн татварын мөнгөөр төрийнхөн гэж нэрлэгдсэн хэсэг бүлэг гараа угааж, хэтэвчээ түнтийлгэдэг. Ашиг орлоготой бизнес биш төрийн албаны ажил хийдэг атлаа нүдэн дээр баяжиж, үнэтэй машин, тансаг хаусанд амьдарч байгааг юу гэж тайлбарлах уу. Төрийн албаны цалингаар ингэж амьдрах боломжгүйг захын хүн хэлээд өгнө. Татварын мөнгийг хэрхэн цувчуулдаг жишээг нурших шаардлагагүй, хангалттай олон бий.

Ядаж иргэд төлсөн татварынхаа хэрээр төрөөс үйлчилгээ авч чаддаг бол асуудал өөр. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хэрээрээ ипотекийн зээлийг асуудалгүй авдаг. Эрүүл мэндийн даатгал төлсөн хэрээрээ хүссэн эмнэлэгтээ очер дараалалгүй үзүүлдэг, хэвтэн эмчлүүлдэг. Аж ахуйн нэгжүүд ч ялгаагүй, асар олон төрлийн татварыг төлсөн хэмжээгээрээ төрийн дэмжлэгийг танил талаар бус шударгаар авдаг байсан бол монголчууд татвар гэх мангастай, төр гэх дайсантай болохгүй байлаа.

Харамсалтай нь иргэдийн хөлс, хүчээ дуслуулан байж төлсөн татвар эргээд ямар ч үр ашиггүй, ач тусыг нь үзэх боломжгүй. Иргэдийн татвар төрд ажилладаг хэдхэн хүний гараа угаадаг хэрэгсэл болоод удлаа. Хангалттай олон жил төрийн гэж нэрлэгдсэн хэсэг бүлэг, тэдний тойрон хүрээлэгчдийг тэжээлээ. Нэг л өдөр татвар төлөхгүй гэсэн олны “бослого” болохыг үгүйсгэх аргагүй цаг хугацаанд тулж байна. Татвар төлөөгүй бүхнийг торгож, шоронд хийлээ ч нэмэргүй болсон байх вий!

Дахиад хэлье, татвар гэгч нь хуулийн заалттай албадлага учраас л иргэд төлж байгаа. Сайн дурын, сонголт байсан бол хэн ч төлөхгүй, ийм төр засагт. 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Passports, Visas, Driver's License, ID CARDS:
Real OR fake Novelty Passports, Drivers Licenses, ID cards , Visas, Diplomas and many other documentsOur team has years of experience producing real passports,passports and other identity documents. We use high quality equipment and materials to produce counterfeit documents. All secret features of real passports are carefully duplicated for our falsified documents.we are unique producer of quality documents.We offer only original high-quality fake passports, driver|s licenses, ID cards, stamps, Visa, school Diplomas and other products for a number of countries like:USA, Australia, Belgium, Brazil, Canada, Italian, Finland, France, Germany, Israel, Mexico, Netherlands, South Africa, Spain, United Kingdom. This list is not full.To get further more detailed information about our high quality Authentic and passports/driving licenses/id cards/ stamps, Visa, school Diplomas and other product Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
2023-12-01

Үнэн бичиж.
2023-10-24
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
2023-10-24