Жисү, И Мин У нар "Omniscient Reader" цувралд гол дүр бүтээнэ
2023-10-24

Солонгосын алдарт BLACKPINK-ийн Жисү удахгүй гарах "Omniscient Reader" (전지적 독자 시점) кинонд тоглохоор болсон тухай цахим орчинд яригдаж эхэллээ. 


Өнөөдөр Ilgan Sports сайтад "Omniscient Reader" киноны гол дүрүүдийг танилцуулав. Тус цувралд И Мин У, Жисү, Ан Хё Соб, Жуг Сон Ил нар гол дүр бүтээж магадгүй гэнэ. 


Одоогоор уг мэдээллийг аль ч талаас нь батлаагүй байгаа ба Жисүгийн агентлагаас дөнгөж сая "Санал авсан нь үнэн ч батлагдаагүй байна. Хянаж байгаа" гэх мэдээллийг өгсөн байна. "Omniscient Reader" цувралын зураг авалт 12 дугаар сард эхлэх аж. 

Shuud.mn
Сонин хачин