Squid game реалити шоу ирэх сард үзэгчдийн хүртээл болно
2023-10-24

Солонгосын "Squid Game" кино гарсан даруйдаа дэлхий даяар хит болсон цувралуудын нэг билээ. Netflix-ийн зүгээс тус киноны бодит хувилбар буюу "Squid Game: The Challenge" реалити шоуг зохион байгуулна гэдгээ өнгөрсөн онд мэдээлж байсан. Netflix-ээр цацагдах энэхүү реалити шоуны ялагч түүхэн дэх хамгийн өндөр мөнгөн шагнал болох 4.56 сая ам.доллар буюу ойролцоогоор 16 тэрбум төгрөгийн эзэн болох аж. Нийт 456 оролцогч энэхүү мөнгөн шагналын төлөө өрсөлдөх юм. 

 

"Squid Game: The Challenge" реалити шоу ирэх 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэнэ. Нийт 456 оролцогч хөлдөөгчний температурт 4.56 сая ам.долларын төлөө өрсөлджээ. Тоглоом цувралын нэгэн адил "Улаан гэрэл, ногоон гэрэл" тоглоомоор эхэлжээ. Тус шоуны богино хэмжээний бичлэг цацагджээ. Трейлерт кинон дээр гардаг олон давхар ор, улаан хувцастай харгалзагчид болон бусад орчныг тэр чигт нь бүрдүүлж өгчээ.  

Shuud.mn
Сонин хачин