Ханжоу-2022: Х.Амарбаясгалан долдугаар байрт орлоо 
2023-10-25

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тус наадмын го даамын тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Хатанбаатарын удирдлага дор Х.Амарбаясгалан нийт таван өрөг тоглоход хоёр хожиж, гурав хожигдолтой долдугаар байрт орлоо. Тэмцээнд таван орны есөн тамирчин өрсөлдсөн бөгөөд Х.Амарбаясгалан го даамын сонирхогчийн нэг дантай тоглогч юм.

Shuud.mn
Сонин хачин