Жюү Жицү: Г.Монголжин хүрэл медаль хүртлээ
2023-10-26

Дэлхийн тулааны наадам Саудын Арабын Рияадх хотод спортын 16 төрлөөр зохион байгуулагдаж байна. Өчигдөр жюү жицүгийн төрлийн -52 кг-ын жинд “Гаруда” академийн тамирчин Ганбаатарын Монголжин хүрэл медалийн болзол хангав.

 

Тэрбээр эхний тойрогт Испаний тамирчинг ялж, хэсгийн барилдаанд Филиппины тамирчинд ялагдаж, торгуулийн барилдаанд Саудын Арабын тамирчинг ялснаар хүрэл медалийн төлөө шалгарсан юм. 

 

Манай жюү жицүч хүрэл медалийн төлөө Испани улсын тамирчинг 2:0 оноогоор буулган авснаар Дэлхийн тулааны наадмын хүрэл медальтан боллоо.

Shuud.mn
Сонин хачин