Жүжигчин Жон Со Мин Running Man нэвтрүүлгээ орхив
2023-10-26

Солонгосын алдарт жүжигчин Жон Со Мин  SBS телевизийн "Running Man" шоунаас гарах болсон талаар агентлагаас нь мэдээллээ.

 

Түүний хувьд 2017 оноос сараас хойш "Running Man"  нэвтрүүлэгийн нэг хэсэг байсан бөгөөд ийнхүү зургаан жилийн дараа нэвтрүүлгээ орхих болсон нь үнэнч үзэгчдийнх нь хувьд "Үнэхээр цочролд оруулсан мэдээ байлаа" хэмээн сэтгэгдлээ үлдээж байсан юм. Мөн "Running Man" нэвтрүүлгийн хамт олон түүний шийдвэрийг хүндэтгэж, гунигтайгаар салах ёс хийж байна гэв.

 

Шоу нэвтрүүлгийн хамгийн хайр татам жүжигчдийн нэг болох Жон Со Мин продакшны баг, агентлагийнхантайгаа удаан ярилцсаны эцэст ийн шийдвэр гаргажээ.

Shuud.mn
Сонин хачин