Дуучин Тэйлор Свифт тэрбумтны эгнээнд элслээ
2023-10-27

Дэлхийн алдарт поп од Тэйлор Свифт Америкийн тэрбумтан болсон талаар Bloomberg мэдээллээ. Тус агентлагаас хөтөлдөг “Bloomberg Billionaires Index” жагсаалтад Свифтийн нийт хөрөнгө 1.1 тэрбум долларт хүрснээр уг жагсаалтад багтаж чадсан байна. 

 

Хөгжмийн уран бүтээлчдээс Рианна 2021 онд тэрбумтан болж байв. Түүний хувьд дан ганц уран бүтээлийн орлого бус, гоо сайхан, дотуур хувцасны бизнесээсээ олсон орлогоор тэрбумтан болсон билээ. Мөн 2017 онд тэрбумтан болсон Jay Z, Beyonce нар ч бас хөгжмөөс гадуур олон төрлийн бизнес эрхэлдэг юм. Харин Тэйлор Свифтийг зөвхөн хөгжим, уран бүтээлийн орлогоороо тэрбумтан болсон энтертайнмент салбарын цөөхөн хүмүүсийн нэг гэж Блүүмбэрг онцолж байна.

Shuud.mn
Сонин хачин
Найз залуу нь ёстой үнэмшилгүй юмаа, гэрээтэй байхаа. Зүгээр л эрчүүдээс зугатахын тулд найз залуутай болж жүжиглэж байгаа байх. Тохирохгүй санагдсан
2023-10-31