Жүжигчин Ча Чон Ва өнөөдөр хуримаа хийж байна
2023-10-27

 

Солонгосын алдарт жүжигчин Ча Чун Ва өнөөдөр /2023.10.27/ залуу бизнесмен найз залуутайгаа хуримаа хийж байна. 

 

 

Тэдний хуримын ёслол Сөүл хотод болж байгаа бөгөөд гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ хүрээнд болж байгаа аж. 

 

 

TV Daily -ийн мэдээлснээр "Тэд болзож эхэлхээсээ өмнө удаан хугацаанд танил байсан бөгөөд энэ харилцаагаа сайжруулсаар ийнхүү гэрлэлт болон хувирсан. Сүйт залуу олны танил бус нэгэн тул хурим найз нөхөд, гэр бүлийнхний хүрээнд хаалттай болно" гэсэн байв. 
 

 

Жүжигчин Ча Чун Ва 1980 оны дөрөвдүгээр сарын 28-нд төрсөн. 2006 онд театрын тайзнаа дебютээ хийж, 2010 онд жүжигчний мэргэжлээр ажиллах болсон. Түүний хувьд "Mr. Queen", "Crash Landing on You", "Hometown Cha-Cha-Cha" зэрэг кинонд бүтээсэн дүрээрээ олон танигджээ.

Shuud.mn
Сонин хачин