FIBA 3x3: Олимпын эрх авсан зургаан багийг зарлав
2023-11-02

Парисын олимпын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн ирэх оны долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 5-ны хооронд болно. Одоогоор зургаан баг олимпод орох эрхээ аваад байна. 

 

2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний байдлаар 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн чансааг холбооны оноогоороо тэргүүлсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван улс шууд оролцох эрхээ авчээ.


Эрэгтэй баг  

 

  1. Серби 
  2. АНУ
  3. Хятад


Эмэгтэй баг  

 

  1. Хятад
  2. АНУ
  3. Франц улсын багууд олимпод оролцох эрхтэй болсон байна.

 

Үлдсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр таван эрхийн төлөө бусад улс орнууд өрсөлдөх бөгөөд ирэх сард олимпийн эрхийн тэмцээн болох газруудын байршил, тов тодорхой болох аж. 

Shuud.mn
Сонин хачин