МАН-д үл тоогдсон иргэдийн санал үнэд хүрэх цаг хаяанд байна
2023-11-08

Эрх баригч МАН-ынхан хэний саналаар төрийн эрхийг барьж байгаагаа мартсан бололтой. Тэдэнд сануулах өдөр мөдхөн буюу наймхан сарын дараа ирнэ.

 

 

Иргэд аливаа асуудлаар УИХ-ын цахим системд өргөдөл оруулж, иргэдээс санал авах боломжтой болсон. Эхлэлийг тавьж УИХ-ын дарга Г.Занданшатар НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг таван хувь болгон нэмэгдүүлэх өргөдлийг оруулж, гуравхан өдрийн дотор 100 мянган иргэний дэмжлэгийг авлаа. Хуулийн дагуу 100 мянган иргэний дэмжлэгийг авсан өргөдлийг УИХ-ын түвшинд ярих учиртай. Энэ дагуу УИХ-ын дарга өөрийн санаачилга, иргэдийн гарын үсгийг Төсвийн байнгын хороонд шилжүүлээд байна. Тус байнгын хороо өнгөрсөн долоо хоног уг асуудлыг хэлэлцэж, байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг өчигдөр дүгнэлтээ танилцуулахаар байсан ч хэл сураггүй таг болов. Ажлын хэсэг байгуулж, судалж байгаа нэрээр цаг авч байгаа нь тэр биз.

 

Учир нь иргэдэд олгох НӨАТ-ын буцаалтыг нэмэгдүүлэх  саналыг МАН-ынхан анхнаас нь эсэргүүцсээр ирсэн. Сангийн сайд Б.Жавхлан “2024 оны төсөв өргөн барьсны дараа яригдсан энэ асуудлыг Засгийн газар хүлээж авахгүй” гэсэн бол МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Татварын асуудлаар иргэдийн саналыг авах нь буруу” хэмээн гөжүүдэлж, иргэдийн саналыг үл тоож байна.

 

Үүний дараа иргэн Шагж Хүрэлтулга нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ-ыг 50 хувиар бууруулах өргөдөл оруулж, мөн л 100 гаруй мянган иргэний дэмжлэгийг авлаа. Гэтэл энэ асуудал мөн л таг чиг, хаана ямар шатанд яваа нь тодорхойгүй. УИХ-ын даргын санаачилгыг эсэргүүцэж, гацаасан МАН-ынхан цалингаас авдаг татварыг 50 хувиар бууруулах тухай жирийн иргэний өргөдлийг  тоож харахгүй нь тодорхой биз.

 

Гэхдээ цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө байдаггүй. МАН-д өнөөдөр үл тоогдсон иргэдийн санал найман сарын дараа болох УИХ-ын сонгуулиар үнэд хүрнэ. Тэр үед 100 мянган иргэний саналыг үл тоосон МАН-д ганцхан хүний санал ч үнэ цэнэтэй байх болно.

 

МАН-ынхан мөнхөд Монгол төрийг удирдахгүй. Тэд найман жил хаан ширээнд суусан байж болох ч дараагийн дөрвөн жил хатавчинд суухыг үгүйсгэх аргагүй. Хэрхэхийг МАН биш иргэд, сонгогчид шийднэ. Өнөөдөр саналаа үл тоолгосон 100 мянган иргэн МАН-ыг гудамжинд үлдээхэд томоохон хувь нэмэр оруулж ч магадгүй юм.

 

Ахмадуудыг тэтгэврийн 100 мянган төгрөгийн нэмэгдлээр худалдан авч болно. Гэхдээ цахим системээр саналаа өгөх хэмжээний мэдлэг, мэдээлэлтэй, олон нийтийн сүлжээний идэвхтэй хэрэглэгчид нь залуус, хөдөлмөрийн насныхан гэдгийг мартаж болохгүй. Тэд сонгуулийн шуургыг, саналын шугамыг хааш нь эргүүлж магадгүй.

 

Төрийн бүх эрхийг атгаж байгаа МАН өнөөдөр иргэдийн саналыг үл тоох хэмжээний том байж болно. Тэдэнд иргэдийн санал, сонголт үнэ цэнэд хүрэх өдөр хаяанд ирснийг сануулах нь илүүц баймаар.  

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Tricia:
CRYPTO RECOVERY MADE EASY: I’m letting everyone know about the help I received from the registered company Hacker Steve to get back my stolen Bitcoin. I got confused and agitated. I informed a coworker about my experience, and he suggested that I contact Hacker Steve. He certainly contributes to the return of a respectable amount of my “BTC” investment. I’ve made the decision to make my testimony public in appreciation for a job well done. Your stolen money/BTC can be recovered by Hacker Steve because Hacker Steve has cutting-edge tools that are managed by the top cryptocurrency recovery professionals in the field of Cryptocurrency Assets Recoveries. Contact him via hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/
2024-02-19
Passports, Visas, Driver's License, ID CARDS:
Real OR fake Novelty Passports, Drivers Licenses, ID cards , Visas, Diplomas and many other documentsOur team has years of experience producing real passports,passports and other identity documents. We use high quality equipment and materials to produce counterfeit documents. All secret features of real passports are carefully duplicated for our falsified documents.we are unique producer of quality documents.We offer only original high-quality fake passports, driver|s licenses, ID cards, stamps, Visa, school Diplomas and other products for a number of countries like:USA, Australia, Belgium, Brazil, Canada, Italian, Finland, France, Germany, Israel, Mexico, Netherlands, South Africa, Spain, United Kingdom. This list is not full.To get further more detailed information about our high quality Authentic and passports/driving licenses/id cards/ stamps, Visa, school Diplomas and other product Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
2023-12-01
DANIEL RAY:
THE ONLY LEGITIMATE CRYPTO RECOVERY EXPERT….!!! Good day Audience, I want to use this great medium to announce this information to the public about Mr MORRIS GRAY. few months back, I was seeking an online BTC investment plan when I got scammed for about $172,000. I was so down and didn’t know what to do until I came across a timeline about Mr MORRIS GRAY. so I reached out to him and to my greatest surprise, they were able to recover all the funds which I had previously lost to the Devils. I am so glad to share this wonderful news with you all because it cost me nothing to announce a good and reliable Hacker as Mr MORRIS GRAY, His direct email is Morris Gray 830 at gmail dot com, WhatsApp: +1 (607) 698-0239…..!!
2023-11-09
togtoh iredees sanal avch gishuun boogui ym bn , har hairtsagnii har sanaatan 1eer ilerch bndaa
2023-11-08
Ddavaa:
Huuli sanaachlah erhgui subject huulid eerchlelt oruulah sanal asuulga yavuulj 100000 demjleg avsan bolgoniig avah heleltseed baival ih hudaldan tulevlesen asuudlaa heleltseh chadahgui hureh busuu Irgen Hureltulga 2024 one ner devshij songogdood ene sanalasuulgiig yavuulj boloh bus uu Buren erhem ni buduulgeer haldaj baihad negch gishuun nyatsaahgui "heleltseh uhaanii yum" Yaris such ni urevdeltei
2023-11-08
За яах вэ? Ч.хүрэлбаатар жавхлан тэмүүлэн г.м тэгээд МАН ХҮН гэсэн доржханд гэж айлгүй хүүхэн шиг учир нь олддоггүй нэг хүн байна. Эдгээр хүмүүсд бүү сагал өг
2023-11-08
Иргэн:
МАН-д сануулна ч гэх шиг. Тэнэг минь МАН чинь харин наад асуудлыг чинь санаачилж гаргаж тавиад байгааг бид харж л байгаа юмсан. Хэдэн төгрөг авч инфляцаа хөөрөгдөж суухаар эдийн засагт хэрэгтэй ганц ч болов асуудлыг шийдэхсэн дээ. Хушганы чөмөг шиг өчүүхэн тархитай хүмүүс л мөнгө авахаа урьтал болгож байгаа байх
2023-11-08
SEKSEER TACHAANGUI80955877
2023-11-08
har mass ni demjeej tsaanaa yu bolood baigaag ch oilgohgui hvmvvs. unuudur l heden tugrug awchiwal bolno gesen bodoltoi. halamjiin sistem ee halah heregtei unegui byslaga hulganii hawhand l baidag gdishv
2023-11-08
энх-бат:
бодлого гаргах хугацаа байсан дээр биш үү
2023-11-08
Угаасаа нөат гэдэг сонгуулийн шоу тэрний оронд эмнэлэг сургуулаа барих төсөвөө авч үлдсэн нь дээр
2023-11-08