Гялбаа хамтлаг хөгжөөн дэмжигчдийн олон улсын тэмцээнээс хоёр шагнал хүртжээ
2023-12-07

Баянзүрх дүүргийн 48-р сургуулийн дунд, ахлах ангийн холимог сурагчдын “Гялбаа-1” хамтлаг амжилт дүүрэн явна. Б.Нандинцэцэг багшийн удирдлага дор тэд энэ сарын 05-ны өдөр БНХАУ-н Нанжин хотноо зохион болсон “Хөгжөөн дэмжигчдийн арав дахь удаагийн нээлттэй“ тэмцээнд багаараа амжилттай оролцож “Junior team” хип хоп ангилалд тэргүүн байр, “Performance Cheer Junior team” pom төрөлд гуравдугаар байр тус тус эзэлжээ.

 

Гялбаа-1 хамтлаг 2023 оныг дүүрэн ололт, амжилттай үдэж байна. Тус хамтлагийн амжилтуудыг дурдвал, Монголын чэрлидингийн тав дахь удаагийн УАШТ-д Team Pom L төрөлд тэргүүн байр /2023.01.13/ Хөгжөөн дэмжигчдийн спортын бүс, дүүргийн аварга шалгаруулах тэмцээний Team Hip Hop  төрөлд тэргүүн байр /2023.4.30/ “Олон улсын хөгжөөн дэмжигч-2024” тэмцээнд оролцох эрх олгох тэмцээний Cheerleading-Beginner төрөлд тэргүүн байр, Team Hip Hop төрөлд гуравдугаар байр /2023.11.05/ хүртэж байжээ. 

Shuud.mn
Сонин хачин