Өсвөрийн холимог тулаанчид Азийн аваргад оролцохоор Бахрейныг зорилоо
2023-12-08

Холимог тулааны өсвөр үеийн 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өчигдөр эх орноосоо мордлоо. Бахрейн Улсад зохион байгуулагдах гэж байгаа тус тэмцээнд Т.Болдбаатар дасгалжуулагчийн удирдлага дор 15-16 насны ангилалд  М.Өнөмөнх 62 кг-д, 16-17 насны ангилалд Г.Сарнай 52.2 кг-д, У.Бартанбаатар 61.2 кг-д, Б.Оргил 77.1 кг-ын жинд өсвөрийн тамирчид Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөх юм.

 

Ази тивийн 20 гаруй орны шилдэг залуу тулаанчид энэ сарын 10-16-ны өдрүүдэд "Халифа Спортс Сити Арена" ордонд чуулж ур чадвар, авхаалж самбаагаа сорин тулалдана. Монголын өсвөрийн холимог тулаанчид ийнхүү анх удаагаа Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх гэж байна. Холимог тулааны Өсвөр үеийн тэмцээний дүрэмэнд толгой руу цохихыг хориглодог аж. Харин бие рүү цохиж болно. Мөн хэвтээ байдлаас боолт өчилт хийхийг зөвшөөрсөн дүрэмтэйгээр явагддагаараа онцлогтой юм байна.

Shuud.mn
Сонин хачин
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-13