Moon dance хамтлаг ес дэх удаагаа дэлхийн аваргыг зорилоо
2023-12-08

2023 оны латин болон стандарт хамтлаг бүжгийн ДАШТ 12 дугаар сарын 18-нд Хонгконгд болох товыг зарласан. Энэ жилийн тухайд Монгол Улс эх орноо төлөөлөн "Moon dace" болон "Star dance" бүжгийн хамтлагууд дахин оролцох юм. 

 

Дэлхийд Монгол Улсынхаа нэрийг өндөрт гаргасан Moon Dance хамтлагийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна. 

 

Хамтлагийн лого

 

Moon Dance хамтлагийн бэлгэ тэмдгийг Монгол улсын Төрийн сүлдийг бүтээсэн УГЗ Ц.Ойдов гуай "Дэлхийн аварга болоорой" хэмээн бэлгэшээн бүтээж өгсөн.

 

2. 2013 онд үүсгэн байгуулагдсан

 

Бүжгийн ертөнцийн хос болох О.Саранхүү О.Оюунбат нар 2009 онд клубээ байгуулж, 2013 онд анх хамтлагаа байгуулжээ. Анх үүсгэн байгуулагдсан үед бүжиглэж байсан тамирчдын 50 хувь нь өнөөдөр хүртэл бүжиглэсээр байна.

3. 2016 онд ДАШТ-нд тавдугаар байранд шалгаран финалдсан анхны Ази хамтлаг болсон төдийгүй Монгол улс чансаагаараа гуравдугаар байранд эрэмбэлэгдэж байв.

 

 

4. Монголын анхны Бүжгийн Спортын Олон улсын хэмжээний 24 мастерууд багтдаг.

 

5. Хамтлагт нийт 4 хос байдаг гэнэ.

Очирхүүгийн Саранхүү: (IG: Sarankhuu_O) & Оюунцэцэгийн Оюунбат (IG: Oyunbat_moondance) 

Эрдэнэ-Очир (IG: rdnetower) - Халиун (IG: khaliun_dancer)

Өлзий-Орших (IG: Oorii_moondance) - Оюунтөгс (Oyuntugs_u)

Отгонжаргал (IG: otgonjargal_moondance) - Нандин-Эрдэнэ (IG: nandiushkaaaaa)

 

6. Үзэгчдийг байлдан дагуулсан "Ододтой бүжиглэе" шоуны бүжигчид болон бүжиг дэглээчээр амжилттай ажилласан байна.

 

Үндсэн шүүгчээр О.Саранхүү, Бүжиг дэглээч, багшаар О.Оюунбат

Pro dancers: Өлзий-Орших, Алтанхөлөг, Отгонжаргал, Түвшинзаяа, Халиун, Золжаргал, Саруулзаяа, Номинзаяа нар оролцсон. 

Финалын шатны шилдэг 4 хос нь дөрвүүлээ Moon Dance хамтлагийн тамирчид үлдсэн билээ. 

 

 

7. Moon dance хамтлаг нь А болон Б гэсэн хоёр хамтлагтай ба 20 хос буюу 40 тамирчин тогтмол бэлтгэлтэй байдаг.

 

 

8. Хамтлагийн уриа:

Бид Монгол Бид Мүүн Дэнс
Эрхэм зорилго: Монгол хүний ур чадварыг Дэлхийд таниулах.

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин