Жүжигчин Рэйн, Ким Тэ Хи нарыг нууцаар мөрдсөн эмэгтэйд нэг жилийн хорих ял оноожээ
2023-12-08

Солонгосын алдарт дуучин, жүжигчин Рэйн болон түүний эхнэр жүжигчин  Ким Тэхи нарыг мөрдсөн хэргээр яллагдагчаар татагдсан сурвалжлагч Ан Жун Хун  шоронд хоригдох ял авчээ.


Сөүл хотын баруун дүүргийн шүүгч Кан Ён Ки өнөөдөр өглөө болсон шүүх хурлаар  А-д нэг жилийн хорих ял оноож, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгахыг шүүхээс хүссэн байна. 


Хэрэгтэн А нь өнгөрсөн 2021 оноос хойш Сөүл хотын Итэвон-донг дахь Рэйн болон түүний эхнэрийн гэрт хэд хэдэн удаа хаалганы хонхыг дарсан хэргээр цагдан хорихгүйгээр яллагдагчаар татсан. 

 

Солонгос улсад хүнийг нууцаар дагаж мөшгиж, дарамт учруулбал 3-5 жилийн ял эсвэл 30-50 сая воны торгуул оногдуулахаар хуульд заасан байдаг. 


Мөн А нь энэхүү үйлдлээ хууль гарахаас өмнө 14 удаа давтан үйлдэж, гурван удаа гэмт хэргийн мэдэгдэл хүлээн авсан байна.


Ингэснээр Мөрдөн шийтгэх тухай хуулийн дараа /2021.10.21/ үйлдэгдсэн ганцхан гэмт хэрэг байгаа ч прокурор А-г  хууль хэрэгжихээс өмнө гэмт хэрэг үйлдэгдсэн сэдэл, арга барилаар давтан үйлдсэн гэж үзэн холбогдох хуулийг хэрэглэж, яллах дүгнэлт үйлджээ. 

Shuud.mn
Сонин хачин