И-Спорт: Монголын тамирчид PUBG Mobile-ын дэлхийн аварга боллоо
2023-12-11

PUBG Mobile-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "PUBG Mobile Global Championship 2023" Туркийн Истанбул хотноо болж өндөрлөлөө. 

 

Дэлхийн хамгийн шилдэг 16 баг тоглосон "Grand Final" шат гурван өдөр үргэлжилж өчигдөр дууслаа. Финалд Монголын гурван баг тоглосноос "IHC Esports" баг түрүүллээ. Тус тэмцээнд Монголын дөрвөн баг оролцсон бөгөөд "NB Esports" баг Last Chance-ын өмнөх "Survival Stage" шатнаас тэмцээнээ өндөрлүүлсэн юм. 

 

Багууд гурван өдрийн турш нийт 18 "map" тоглосон бөгөөд "IHC Esports" 142 оноотой аваргалж, мөн Монголын "Stalwart Esports" баг 138 оноогоор дэд байр, "4Merical Vibes" баг 127 оноотой 4-р байрыг эзлэв. Финалын MVP-ээр "IHC Esports" багийн Zyol буюу Б.Золбоот шалгарав.


 дөрвөн баг оролцсон бөгөөд "NB Esports" баг Last Chance-ын өмнөх "Survival Stage" шатнаас тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин "Stalwart Esports" болон "4Merical Vibes" багууд хэсгийн шатнаас, "IHC Esports" баг "Last Chance" шатнаас финалд оролцох эрхээ авсан.

 

Тэмцээний нийт шагналын сан 3 сая ам.доллар байгаа нь PUBG Mobile-ын оны хамгийн том тэмцээн болгож байгаа юм. Монгол багуудаас 31-р байрт орсон NB Esports баг 28 мянга, 2-р байр эзэлсэн "Stalwart Esports" 200 мянга, аварга "IHC Esports" 400 мянган ам.доллар авсан.

Shuud.mn
Сонин хачин