NBA 3x3 Invitational Champion: Монголын эрэгтэй, эмэгтэй сагсчид алтан медаль хүртлээ
2023-12-11

 

Филиппин улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон сагсан бөмбөгийн 3х3-ын "NBA 3x Invitational Champion" тэмцээнд Монголын Улсын эмэгтэй, эрэгтэй баг алтан медаль хүртлээ.

 

Монголын эмэгтэй баг хэсгээс гурван хожилтой гарч, алтан медалийн төлөө Японы багийг 16:6-аар хожсон бол эрэгтэй баг хэсэгтээ хоёр хожил, нэг хожигдолтойгоор хэсгээс нэгээр гарч, алтан медалийн төлөө талбайн эзэн орны багийг 21:17-гоор буулган авснаар алтан медаль хүртжээ. Тус тэмцээний медальтнуудын шагналыг 2004 оны NBA-гийн аварга Ричард Хамилтон гардуулсан байна.

Shuud.mn
Сонин хачин