Эх дэлхийн мисс тэмцээнд оролцож буй Б.Мөнхчимэг марафон гүйлтийн тэмцээнд түрүүлжээ
2023-12-11

"Эх дэлхийн мисс-2023" тэмцээнийг Вьетнам улсад 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Эх орноо төлөөлөн оролцож буй мисс Б.Мөнхчимэг тэмцээний 12 дахь өдөр Хо Ши Мин хотод болсон олон улсын марафоноос алтан медаль хүртжээ. Уг марафонд 15000 хүн оролцоход манай мисс эхний аравт барианд орсон тул алтан медалийн эзэн болсон байна. Харин “Эх дэлхийн мисс” тэмцээнд оролцож буй миссүүд дундаасаа хоёрдугаарт оржээ.

 

Энэ жил эх орноо төлөөлөн мисс Б.Мөнхчимэг амжилттай оролцож байна. Түүний хувьд "Miss Mongolia-2018" тэмцээнд түрүүлж, Монголын тэргүүн миссээр тодорч байжээ.

 

Мөн өчигдөр оройны /2023.12.10/ байдлаар дэмжигчдийн саналаар тэргүүн байр эзэлж байгаа бөгөөд санал хураалт энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилж, тэмцээн 22-нд дуусах юм.

 

Өнгөрсөн жилийн тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн үндэсний ялагч С.Нандин оролцсон. Байгаль дэлхий, хүрээлэн буй орчны өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулан С.Нандин гэр бүлээрээ 3000 гаруй мод, бут тарьсан талаар мэдээлж байв.

Shuud.mn
Сонин хачин