Зүүн Азийн шатрын АШТ-ээс М.Амилал, Б.Алтантуяа нар мөнгөн медаль хүртжээ
2023-12-11

Малайз улсын Котакинабалу хотод энэ сарын 1-9-ний өдрүүдэд шатрын Зүүн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээний классик төрөлд Монгол Улсын тамирчин М.Амилал, Б.Алтантуяа нар өрсөлдөж тус бүр мөнгөн медаль хүртжээ. 

 

М.Амилал уг тэмцээнд дэд байрт орсноор олон улсын мастерын болзол хангасан бол Б.Алтантуяа олон улсын мастер цолны эзэн боллоо. Тэд тус тэмцээнд түрүүлсэн бол Их мастерын болзол хангах байжээ.

Shuud.mn
Сонин хачин
Zocnin:
Haluun bayar hurgey mundag huuhduud bna mongol ulsiinhaa neriin huudas bolloo
2023-12-11