Ой тогтоолтын ДАШТ-ээс О.Наранзул ОУ-ын Мастер, Их Мастер цолны болзлыг давхар хангалаа
2023-12-11

Дэлхийн хоёр том холбооны нэг World Memory Sports Council-оос зохион байгуулж буй 32 дахь удаагийн Ой тогтоолтын ДАШТ БНХАУ-ын Саняа хотод эдгээр өдрүүдэд явагдаж байгаа билээ.  


Тус тэмцээнд анх удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй О.Наранзул 14 насандаа ОУ-ын Мастер, Их Мастер цолны болзлыг давхар хангажээ. 

 

Их Мастер цолны болзол нь 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 5500 давуулах ёстой бөгөөд тухайн жилдээ хамгийн өндөр оноотой тавхан тамирчинд олгодог маш хатуу шалгууртай цол юм. 


Их Мастер цолыг манай улсаас энэ жил гурван тамирчин хүртээд байна. Ийн 13 жилийн хугацаанд 15 Их Мастер цолтонтой боллоо. 

Shuud.mn
Сонин хачин