Ази Номхон далайн ESL Challenger лигт The Mongolz баг аваргалжээ
2023-12-11

CS2-ын хамгийн том лигийн 19 дэх улирал буюу "ESL Pro League S19"-д орох эрхийн төлөөх "ESL Challenger League Season 46: Asia-Pacific" тэмцээн өндөрлөлөө. Финалд манай улсын CS2-ын шилдэг баг The Mongolz БНХАУ-ын шилдэг баг болох TYLOO-тай өрсөлджээ. BO5 буюу таван тоглолтоос түрүүлж гурван ялалт авсан нь аварга болох уг тоглолтод манай улсын баг автоматаар 1 ялагдалтай эхлүүлсэн билээ.

 

Улмаар эхний хоёр тоглолтдоо ялалт байгуулсан ч 4 дэх тоглолтод ялагдал хүлээж тооны харьцаа 2:2 болоод байсан юм. Харин сүүлийн тоглолтод тун гайхалтай эргэн ирэлт буюу 11:2-р ялагдаж яваад дахин нэг ч раунд алдалгүй дараалан 11 раундад ялалт байгуулснаар 13:11 харьцаатай буулган авснаар аварга боллоо. 

Shuud.mn
Сонин хачин