BTS хамтлагийн Ким Тэхёнийг дотнын найзууд нь цэрэгт үдэж өгчээ
2023-12-12

БНСУ төдийгүй дэлхийд алдартай BTS хамтлагийн V буюу Ким Тэ Хёний дотнын найзууд түүнийг цэргийн албаа сайн хаагаад ирэхийг хүсэж үдэлтийн уулзалт хийжээ. 

 

BTS-ийн ахлагч RM болон V нар өчигдрөөс цэргийн албаа хааж эхэллээ. Тэд 2025 оны зургаадугаар сард халагдах билээ.


Пак Со Жүн, Пак Хён Сик , Чой Вүү Сик , Пикбой зэрэг одуудын "Wooga Squad"-ийн хамгийн бага нь Тэхён бөгөөд хамгийн сүүлд цэрэгт татагдаж буй нь энэ юм. 

 

 

Жүжигчин Пак Со Жүн инстаграмдаа "Манай хамгийн бага маань цэрэгт татагдлаа, сайн яваад ирээрэй" гэж нийтэлсэн байна.

 

 

Солонгосын 18-28 насны эрчүүд хэрэв эрүүл мэндийн хувьд асуудалгүй бол бүгд 18-21 сарын хугацаанд цэргийн алба хаахыг хуулиар тогтоосон байдаг билээ.

 

BTS-ийн Тэхёноос гадна хамтлагийн ахлагч RM энэ сарын 11-ний өдөр цэрэгт татагдсан. Тэднийг хамтлагийнх нь бүх гишүүд үдэж өгсөн бөгөөд үлдсэн гишүүд болох Жимин, Жон Гүг нар өнөөдөр цэргийн албанд татагдах ажээ. 

Shuud.mn
Сонин хачин
К.Техён бараг бүх найздаа л цаг зав гаргалаа. Нийтэч, найрсаг хүн шүү. Их зөөлөн, дулаахан энергитэй хүн шүү. Арми нар хоног тоолон хүлээх баййх даа. К.Техён ганц өөрийгөө биш хамтлагаа үргэлж гэрэлтүүлэх юмаа. Гишүүд түүнд талархах хэрэгтэй шүү. Тэр үргэлж онцгойрч, энэ нь хамтллагтай холбогдож бүгдийг нь гэрэлтүүлэх юм
2023-12-13