Б.Золбоот: Монголын И-спорт дэлхийн тавцанд гарсныг харуулж чадлаа
2023-12-13

Бүгд Найрамдах Турк Улсад зохион байгуулагдсан PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах “PMGC 2023” тэмцээний финалын гурван өдрийн тоглолтын нийт үр дүнгээр Монгол Улсын “IHC” баг дэлхийн аваргаар тодорсон билээ. Тэгвэл шинэхэн дэлхийн аварга “IHC” баг болон хоёр, дөрөвдүгээр байрт шалгарсан "Stalwart Esport", "4Merical vibes" багууд өнөөдөр /2023.12.13/ эх орондоо газардлаа.

 

Багууд гурван өдрийн турш нийт 18 "map" тоглосон бөгөөд "IHC Esports" 142 оноотой аваргалж, мөн Монголын "Stalwart Esports" баг 138 оноогоор дэд байр, "4Merical Vibes" баг 127 оноотой 4-р байрыг эзлэв. Финалын MVP-ээр "IHC Esports" багийн Zyol буюу Б.Золбоот шалгарсан билээ. 

 

Энэ үеэр "IHC" багийн тоглогч Zyol буюу Б.Золбоот " Багаараа бүгд сайн ойлголцож, ярилцсаны үндсэн дээр бүгд сайн байсан болохоор өнөөдрийн амжилтыг бид эх орондоо авчирж чадлаа. Энэ жилийн ДАШТ маш өрсөлдөөнтэй байсан. Өмнөх 2020, 2021 онуудад нэгт яваа баг нь оноо тасраад аварга авсан тохиолдлууд байдаг. Харин энэ удаагийн ДАШТ маш өрсөлдөөнтэй оноо ойрхон болж өнгөрлөө. Монголын Esport дэлхийн тавцанд гарсныг харуулж чадлаа. Баяртай байна" гэсэн юм.

Shuud.mn
Сонин хачин
l bayar:
zaluustaa amjilt husie. az jargal ch bas husie
2023-12-13