Сун Хе Гёгийн тоглосон "The Glory" цуврал Netflix-ийн хамгийн их үзэлттэй киногоор нэрлэгджээ
2023-12-18


Netflix-ийн өшөө авалт, триллер цуврал болох Солонгосын "Glory" оны эхний хагаст дэлхийн хамгийн олон үзэгчтэй цуврал киноны жагсаалтын гуравдугаар байранд орсон талаар Netflix мэдэгдэв.

 

"The Glory" цуврал нь үзэгчдийн хүртээл болоод дөрөв хоносон даруйдаа Netflix-ийн шилдэг үзэлттэй 10 киноны тавдугаарт жагссан байдаг. Тус цувралын эхний бүлэг нь 8 ангитай ба хоёрдугаар улирал нь гуравдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж байгаа аж. 

 

Киноны үйл явдалд, Сургуульд байхдаа дээрэлхүүлж сэтгэл санааны хувьд маш том гэмтэл авсан авсан охины тухай өгүүлнэ. Тэрбээр өөрийг нь дээрэлхдэг байсан хүүхдүүдээс өшөө авахын тулд нарийн төлөвлөгөө боловсруулдаг. Уг киноны зохиолч нь Descendants of the sun, Guardin зэрэг киног бичиж байсан Ким Юн Сок ажиллажээ. 

 

Мөн хамгийн олон хүн үзсэн 50 жагсаалтад Солонгосын "Физик: 100," 21 дүгээр байранд, "Crash Course in Romance" 22-т "Doctor Cha" 31-т болон "Alchemy of Souls" нар тус тус багтсан байна. 

Shuud.mn
Сонин хачин