Дугаарын хязгаарлалтыг эсэргүүцсэн жолоочийг 250 мянган төгрөгөөр торгожээ
2023-12-19

 

Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Алтай” хотхоны урд талын замд “Приус 20” тээврийн хэрэгслийн жолооч Д 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дугаарын хязгаарлалтыг эсэргүүцэж, цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй байна. Энэ шалтгаанаар тухайн жолоочид Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 250 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.

 

Цагдаагийн байгууллага, алба хаагч нь хууль, тогтоомжид заасны дагуу эрх бүхий албан тушаалтнаас нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй буюу Нийслэлийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/1429 дугаар “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг нийслэлийн хэмжээнд аль ч улиралд, ямар ч цаг үед хэрэгжүүлэх чиг үүрэгтэй юм.

 

Иймд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, уртасгасан цагаар ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдын ажлын хүндхэн нөхцөл байдлыг зөвөөр ойлгож, дэмжиж хамтран ажиллахыг уриалж байна.

 

Эх сурвалж: ЦЕГ

Shuud.mn
Сонин хачин
Yamar baga torgodog yum be 500myangaar torgo hunting uuduus nulimdag I'm huhduud dawarch bna
2023-12-19
zuw , kharin ch bagaduulj , iim muusain orkuudyg /anarkhi . khaana amidarch buigaa mederdeggui pizdanuudyg / oligtoikhon shiitgechikheech
2023-12-19
zuw , kharin ch bagaduulj , iim muusain orkuudyg /anarkhi . khaana amidarch buigaa mederdeggui pizdanuudyg / oligtoikhon shiitgechikheech
2023-12-19
ХОРИ ЛАЛРУУДИГ
2023-12-19
S XN80955877
2023-12-19