Хятадад газар хөдлөлтийн улмаас 5000 байшин нурж, амиа алдсан хүний тоо нэмэгдэв
2023-12-20

Хятадад 12 дугаар сарын 19-нд шилжих шөнө хүчтэй газар хөдлөлт болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тухайн үед амиа алдсан хүний тоог 111 хэмээн мэдээлж байсан бол сүүлийн үеийн мэдээллээр амиа алдсан хүний тоо нэмэгджээ. 

Хятадад хүчтэй газар хөдөлсний улмаас 111 хүн амиа алджээ

ВВС агентлагийн мэдээлснээр, 12 дугаар сарын 19-нд шилжих шөнө Ганьсу мужид болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 127-д хүрсэн байна. Мөн 700 гаруй хүн гэмтэж бэртжээ. 

 

Байгалийн гамшгийн бүс рүү олон мянган гал сөнөөгч, аврагчийг илгээсний дээр эрэн хайх, аврах ажилд армийг дайчилсан байна. Шуурхай албаныхан тус бүс нутагт нэн хүйтэнд тооцогдох Цельсийн -13 хэмийн хүйтэнд амьд үлдэгсдийг эрэн хайж байгаа аж. 


Ганьшу мужийн эрх баригчдын мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас 5000 барилга байшин эвдэрчээ. Байгалийн гамшгийн улмаас орон гэргүй болсон хүмүүсийг түр байрлуулах зорилгоор майхант хуаран босгосон байна.

Аврагчдын замыг чөлөөлөхийн тулд байгалийн гамшгийн бүс рүү ойртохгүй байхыг нутгийн оршин суугчдад анхааруулсан байна. Түүнчлэн газар хөдлөлтийн дараах чичирхийлэлт гарч болзошгүй тул гамшгийн бүсээс хол байхыг уриалжээ. 

 

Shuud.mn
Сонин хачин