SISTAR19 хамтлагийн 11 жилийн дараах хамтрал
2023-12-20

 

БНСУ-ын охидын SISTAR хамтлагийн гишүүд болох Hyolyn, Bora нар хамтлагаасаа тусдаа гарч SISTAR19 нэрийн дор уран бүтээлээ хийж байсан. Тэдний хувьд 2011 онд "Ma Boy" дуугаараа дебютээ хийж, К-поп салбарт маш том нөлөө үзүүлж байсан. Тухайн үедээ хэсэг хугацаанд уран бүтээлээ хийж байсан хэдий ч хувийн шалтгааны улмаас урлагийн салбараас түр завсарлага авсан.

 

Харин тэд ирэх оны нэгдүгээр сард дахин нэгдэх гэж байгаагаа шүтэн бишрэгчдэдээ дуулгасан юм. Hyolyn, Bora нарын хувьд SISTAR19 нэртэйгээр эргэн ирэхээр бэлтгэж байгаа бөгөөд 11 жилийн дараа анхны эргэн ирэлтээ хийх гэж байна. 

Shuud.mn
Сонин хачин