Star хамтлаг ДАШТ-ий тавдугаар байрт шалгарчээ
2023-12-20

Монголын бүжгийн спортын холбооны гишүүн “Star dance studio”-ийн дэргэдэх “Star Formation Mongolia" баг Хонконгод  энэ сарын 18-ны өдөр зохион байгуулагдаж байгаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тавдугаар байрт шалгарлаа. Латин бүжгийн формейшн төрөлд хагас финалд шалгарч үлдсэн ч хараахан медальт байрт шалгарч чадаагүй байна. 
 

Стар хамтлагийн хувьд 2022 онд Герман Улсад зохион байгуулагдсан спорт бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож дөрөвдүгээр байрт шалгарсан бахдам амжилт үзүүлж байжээ.

Shuud.mn
Сонин хачин