Петербург дахь Hyundai үйлдвэрийг 100 доллараар заржээ
2023-12-20

Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч Huyndai Motor компанийн захирлуудын зөвлөл Оросын Санкт-Петербург дахь үйлдвэрээ тус улсын "Арт-финанс" компанид худалдахыг дэмжжээ. Энэ талаарх мэдээллийг Ройтерс агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, автомашины үйлдвэрийг 7000 рубль буюу доллараар тооцвол 77,67 доллараар зарсан гэнэ. Харин компанийн алдагдал 219 сая долларт хүрчээ. Харин Өмнөд Солонгосын Чосон ильбо сонины мэдээлснээр, машины үйлдвэрийг 10 мянга орчим рубль буюу 110 доллараар зарсан гэнэ. 

 

Энд дуулгахад, Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч 2010 оноос Петербургт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Харин өнгөрсөн онд ОХУ Украин руу халдсаны дараа гуравдугаар сараас энэ үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоож байв. Ийнхүү үйл ажиллагаагаа зогсоохоос өмнө жилд 200 мянган машин үйлдвэрлэн гаргаж, 2600 хүнийг ажлын байраар хангадаг байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
.!.:
хайран юм
2023-12-21