BTS-ийн гишүүд цэрэгт явснаас хойш Spring Day дуу нь Billboard-ийг тэргүүлж эхлэв
2023-12-20

Алдарт BTS-ийн “Spring Day” дуу нь цацагдсанаасаа хойш долоон жилийн дараа Billboard-ийн дижитал дууны жагсаалтыг тэргүүлж эхэлжээ.  


Учир нь өнгөрсөн долоо хоногт BTS-ийн үлдсэн гишүүд цэргийн албанд татагдсан бөгөөд үүнтэй холбоотойгоор “Spring Day” дууг ихээр сонсох болсон байна. Уг дуу нь одоогоос долоон жилийн өмнө цацагдсан бөгөөд санаж, үгүйлсэн утгатай дуу аж. 

 

Тус дуунаас гадна BTS-ийн өөр хэд хэдэн дуу дэлхийн дижитал дууны жагсаалтад дахин ороод байгаа юм. Үүнд “Outro: Tear” – 2р байр, “No More Dream” – 6р байр, “Louder Than Bombs” – 8р байранд оржээ. 

Shuud.mn
Сонин хачин