Малайзын дуучин Шү Жиалин шүтэн бишрэгчийнхээ гарт амиа алджээ
2023-12-21

 

Малайз Улсад дуучнаар ажилладаг 27 настай Хятад дуучин Шү Жиалин шүтэн бишрэгчийнхээ гарт амиа алдсан тухай мэдээ тус улсын хэвлэлээр гарч олныг цочроов. 

 

Түүний ар гэрийнхэн " Шү Жиалин биедээ найман удаа хутганы шархтай байсан. Тэр минь хоёр жилийн турш болзоонд урьсан нэгэн фентэйгээ хоолонд орохоор болсон юм билээ. Чухам юунаас болсныг нь огт мэдэхгүй байна. Бидэнд үнэхээр хар зүйл тохиолдлоо" хэмээн ярьжээ. 


Харин цагдаагийн газраас хэлэхдээ, "Дуучин бүсгүй шүтэн бишрэгчтэйгээ хоол идэхээр ресторан орсон. Удалгүй рестораноос гараад хоорондоо маргалдаж улмаар 44 настай шүтэн бишрэгч нь талийгаачийг машинд нь оруулж найман удаа хутгаласан байсан. Рестораны дэргэдэх байрны оршин суугч эмэгтэйг машинд чирэн оруулж байхыг хараад цагдаад дуудлага өгсөн. " гэжээ. 
 

Shuud.mn
Сонин хачин