G-Dragon хар тамхитай тэмцэх байгууллага байгуулна
2023-12-21

Солонгосын алдарт BIGBANG хамтлагийн гишүүн G-Dragon ирэх онд хар тамхитай тэмцэх байгууллага байгуулж, шинэ цомог гаргах гэж байгаагаа талаараа цахим орчинд мэдэгдлээ. 

 

G-Dragon энэ оны сүүлийн хагаст хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хэмээн шалгагдаж байгаад асуудалд орсон ч саяхан цагдаа нар түүнийг хар тамхи хэрэглээгүй гэдгийг баталж, ял оноолгүй буцаасан байна. 

 

Тэрээр “Би өмнө хараагүй зүйлээ харж, туулсан хэцүү жил байлаа. Солонгост жил бүр 20 000 гаруй хүн хар тамхи хэрэглэдэгээс 500 хүрэхгүй нь л эмчилгээнд хамрагдаж чаддаг тухай сонслоо. Тиймээс би энэ дээр яаралтай арга хэмжээ авахаар шийдлээ. Хүн бүр эрх тэгш амьдардаг нийгмийг бий болгохыг хүсэж байна. Одооноос би хар тамхитай тэмцэж, хохирч буй хүмүүст туслах байгууллага үүсгэж байна.” хэмээжээ. 

Shuud.mn
Сонин хачин
44DSH SEKSY80955877
2023-12-21
S XALYYTSTL SHAALTSI80955877
2023-12-21