Петербург хотод бүх нийтээр амны хаалт зүүх журмыг дахин нэвтрүүлжээ
2023-12-21

ОХУ-ын Санкт-Петербург хотод ханиад томуу, ковидын тохиолдол эрс өссөн тул бүх нийтээр амны хаалт зүүх журмыг дахин сэргээхээр болжээ. Энэ талаарх мэдээллийг Известия дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн олон нийтийн шинэ жилийн баяр, спорт, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах үеэр үйлчлүүлэгч, оролцогчид амны хаалт зайлшгүй зүүх журам хэрэгжиж эхэлжээ. Ийм шийдвэр гаргах болсон нь энэ улиралд коронавирусийн халдвар болон уушгины хатгалгаа нэмэгдсэнтэй холбоотой гэнэ.

 

Сүүлийн сард Петербург хотод улирлын томуу, томуу төст халдварын тохиолдол насанд хүрэгчдийн дунд 81,7 хувиар, хүүхдүүдийн дунд 119,3 хувиар нэмэгджээ. Харин , коронавирусийн халдварын тохиолдол 62,4 хувиар нэмэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин