2023 оны онцлох: Энэ онд тренд болсон ном, кино, дуу хөгжим
2023-12-22

Алдарт Сosmopolitan сэтгүүлээс жил бүр уламжлал болгон гаргадаг шилдэг номын 2023 оны хамгийн шилдэг ном, кино, дууг танилцууллаа. Энэ удаад намтар дурсамжаас гадна философи, физилоги, судалгаа, онол зэрэг өргөн сэдэвт хамааруулан онцлох номуудыг жагсаасан байна. Харин дуу хөгжим, киноны тухайд дэлхий даяар үзэгчдийн хандалт, тренд болж буй байдлаас нь жагсаан бичжээ. 

 

1.'Spare' by Prince Harry


Ханхүү Харригийн дурсамж ном 2023 оны нэгдүгээр сард хэвлэгдэн гарсан билээ.  Хунтайжийн хувийн амьдралаас гадна Британийн ихэс дээдсийн гэр бүлийн дотоод үйл явдлууд, маргаан зөрчлүүдийг уг номондоо дэлгэрэнгүйгээр тусгаж өгснөөрөө уншигчдийн анхаарлыг ихээр татсан хэвээр байгаа юм. Spare номд бичигдсэн зарим баримтаас Британийн хэвлэлүүд түрүүлж нийтэлсэн нь багагүй шуугиан дэгдээсэн. Тухайлбал Афганистанд цэргийн алба хааж байхдаа 25 хүний амийг хөнөөсөн, өсвөр насандаа хар тамхи хэрэглэж үзсэн зэрэг Харригийн дурсамжууд үүнд дурдагдаж байжээ.

 


2.  Crying in H Mart


Энэхүү ном нь Japanese Breakfast хамтлагийн гоцлол дуучны намтар бүтээл юм. Хоёр соёлын орчинд өссөн өөрийнхөө тухай мөн ээжийнхээ тухай бичиж зарим хэсэгтээ гунигтай, заримдаа эмоцитой түүхүүдийг агуулсан нь гүнзгий сэтгэгдэл үлдээх аж. 

 


 

3.Raising Humans in a Digital World


Технологийн дэвшил, интернэт орчингүйгээр амьдралыг төсөөлөхийн аргагүй эрин зуунд бид амьдарч байна. Гэтэл цахим дээрэлхэлт, насанд хүрэгсдийн гаж буруу бичлэгүүд, хэт донтолт гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалж эцэг эхчүүд хүүхдийнхээ ухаалаг төхөөрөмжийн хэрэглээг маш ихээр хязгаарладаг. Мэдээж эрсдэлээс зайлсхийх нь аюулыг холдуулах нэг арга ч гэлээ хамгийн сайн сонголт биш бөгөөд Диана Грабер энэхүү номдоо хэрхэн виртуал болон бодит амьдралын харилцааг тэнцвэржүүлж, хэцүү үед зохистой шийдвэр гаргах талаар эцэг эхчүүдэд хамгийн энгийн, дэлгэрэнгүй зөвлөгөөг хүргэж чадсан юм.

 


4. Дейл Карнеги “How to win friends and Influence people”

 

“Өнөөдөр бол таны өчигдөр санаа зовниж байсан маргааш” Дейл Карнеги олон сайн ном бичсэн байдаг ч энэ ном бол хамгийн алдартай нь. Хүмүүсийн дунд хэрхэн амьдрах, тэдэнтэй хэрхэн харилцах талаар түүнээс сайн бичсэн хүн байхгүй. Энэ номыг тогтмол эргэн харж, уншиж байх хэрэгтэй. Ялангуяа дотогшоогоо сэтгэлгээтэй интроверт хүмүүст нэн тустай. Хүмүүстэй харилцахын тулд авьяас эсвэл хэл ам сайтай байх шаардлагагүй гэдгийг Карнеги тун үнэмшилтэй тайлбарлаж өгдөг. Зөв тактик хэрэглэж, хэдэн хэрэгтэй зөвлөгөөг дагавал хэн бүхэнтэй хэл амаа төвөггүй ололцдог болно. 

 

Үр дүнтэй харилцаа тогтооно гэдэг бол нийгэмд байр сууриа олохыг хүссэн хүн бүрийн эзэмших ёстой хамгийн чухал чадваруудын нэг. Танд энэ чадвар дутагдаж байвал Дейл Карнегийн энэ ном таны удирдагч, чиглүүлэгч байх болно.

 

5. НАМТАР: Эми Одел-Анна


Хүн бүхний мэддэг хоёр Анна байдаг. Нэг нь Достоевскийгийн амилуулсан Анна, нөгөө нь Vogue-н Анна. Хувцас загвар хийгээд сэтгүүлзүйд аль алинд нь сонирхолтой, эгэл даруухан ч бусдыг татах нууцхан увдистай, цэл залуухан Анна ажлын гараагаа загварын хувцасны дэлгүүрийн худалдагчаас эхэлж байжээ. Өдгөө Vogue-н толгой хэвлэл мэдээллийн компани Condé Nast-ын Глобал контент хариуцсан захирлын албыг хашиж буй тэрээр Vogue сэтгүүлийн ерөнхий редактороор 25 жил ажиллахдаа зөвхөн Vogue төдийгүй загварын салбарыг донсолгож, орчин үеийн эмэгтэй хүний шинэ дүр төрхийг бүрэлдүүлж, бүхий л салбарын шилдгүүдийг бидэнд тунхаглаж өгсөн агуу, хүчирхэг эмэгтэй юм.

 

Дэлхийн кино урлаг, хөгжим, тоглоомын тухай мэдээллийн хамгийн том мэдээллийн сан болох IMDb портал энэ оны хамгийн их сэтгэгдэл дагуулсан, шилдэг 5 киног нэрлэжээ. 

 

1. Oppenheimer

 

Агуулга: Цөмийн зэвсгийг бүтээгч, Америкийн физикч Роберт Оппнхеймерийн амьдралын түүхийг өгүүлнэ. Кинонд Дэлхийн II дайны үеийн он жилүүд гарах бөгөөд Роберт Оппенхеймерийн амьдралын түүх, цөмийн бөмбөг бүтээхэд түүний гүйцэтгэсэн үүргийг энэ кино харуулжээ. Энэ киног Кай Бёрд болон Мартин Шервин нарыэ "Америкийн Прометей: Роберт Оппенхеймерийн сэргэн мандалт ба уналт" номоос сэдэвлэн бүтээсэн аж.

 

2.Barbie

 

Агуулга:  Хүүхэлдэй төгс ягаан ертөнцөөсөө гарч үлгэртэй огтоос ч адилгүй, жинхэнэ ертөнц рүү орно. Энгийн нэгэн Барби хосгүй, ягаан Барбилендэд амьдрах бөгөөд өдөр бүр нь төгс. Барби хувцас сольж өмсөн, наран шарлагын газарт амарч, бусад Барбитай цагийг өнгөрүүлж, үдэш нь дуу шуутай үдэшлэг зохион байгуулдаг. 

 

Нэгэн өдөр Барби хүүхэлдэйнд үхлийн тухай бодол орж ирнэ. Өндөр өсгийтөд тааруулан бүтээсэн хөлний тавхай нь гэнэт л хавтгай болчихно. Юу болоод байгааг ойлгож, хүүхэлдэйн ердийн ертөнцийг эргүүлэн авчирахын тулд Барби бодит ертөнц рүү явж, өөрөөр нь тоглодог охиныг олох хэрэгтэй болно.

 

3. Guardians of the Galaxy Vol. 3

 

Агуулга: Галактикийн хамгаалагчид руу супер хүчтэй Адам Урлок халдана. Тулаанд Небула Адамыг ялж чадах хэдий ч илбэнх хүнд гэмтэж, харин хамгаалагчид түүнийг чипнээс болж эмчлэх боломжгүй болно.

 

4. The Little Mermaid

 

Агуулга: Лусын дагина болон газрын ханхүүгийн хоорондын хайр сэтгэлийн тухай алдарт үлгэрээс сэдэвлэсэн кино. Дисней компанийн энэхүү шинэ уран бүтээл интернет орчинд ихээхэн дуулиан тарьсан юм. Нэн тэргүүнд, гол дүрийн жүжигчнээр Холли Бейлиг сонгосон нь үзэгчдийн шүүмжлэлтэй ихээхэн тулгарч, 1989 онд гарч байсан сонгодог хүүхэлдэйн киноны Лусын дагинаас тэс өөр хүн сонгосныг буруушааж байв.

 

5. John Wick: Chapter 4

 

Агуулга: Жон Уик бүхий л хөлсний алуурчдаас нуугдсан хэвээр, энэ удаад залуухан, нэр алдарт дуртай Маркиз түүнийг ангуучлах ажлыг тэргүүлнэ. 

 

Амьдралыг дуу хөгжимгүйгээр төсөөлөшгүй 2023 онд хамгийн их тренд болсон шилдэг таван дууг санал болгож байна.  

 

  1. Victoria Monét, "On My Mama"
  2. Boygenius, "Not Strong Enough"
  3. Olivia Rodrigo, "Vampire"
  4. Kylie Minogue, "Padam Padam"
  5. Miley Cyrus, "Flowers"
  6. Jessie Ware, "Hello Love"
  7. The Beatles, "Now and Then"
  8. PinkPantheress feat. Ice Spice, "Boy's a Liar Pt. 2"
  9. Billie Eilish, "What Was I Made For?"
  10. Doechii feat. Kodak Black, "What It Is (Block Boy)"
Shuud.mn
Сонин хачин