Дуучин Бейонсегийн аялан тоглолтын кино өнөөдөр Монголд нээлтээ хийнэ
2023-12-22

Дэлхийн алдарт поп дуучин Бейонсе өөрийн “Renaissance” нэртэй аялан тоглолтоо кино болгон гаргаж буй юм. Тус киног Монгол Улсад гаргах болсон тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм. 

 

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудсандаа бичлэгээр дамжуулан мэдэгдсэн юм. Тэрбээр өөрөө кино зохиолоо бичиж, найруулсан бөгөөд нээлтийн орлого л гэхэд 21 сая ам.долларт хүрсэн.

 

Өнөөдөр болон энэ амралтын өдрүүдэд тус кино Бразил, Испани, Итали, Япон, Тайланд, Хонг Конг, Сингапур, Өмнөд Солонгос, Индонез, Унгар, Андорра, Румын, Болгар, Монгол, Тайвань зэрэг орны театруудаар гарах юм.

 

Түүний кино АНУ, Канадын 2539 театраар гарсан бөгөөд нэмж 15 улсад киноныхоо нээлтийг хийхээр болж байна.

Shuud.mn
Сонин хачин