Bastau-2023: Баавгай болохсон кино алтан алим хүртлээ
2023-12-22

Каннын кино наадамд шалгарснаар олон улсын фестивалиудыг өнгөлсөөр буй “Баавгай болохсон” уран сайхны кино олон улсын кино наадмын "Шилдэг дебют кино"-гоор шалгарч, алтан алим цом хүртжээ.

 

"If Only I Could Hibernate" уран сайхны кино нь Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг 15 настай өсвөр насны хүүгийн тухай өгүүлдэг. Физикийн асар их авьяастай, сайн сайхан ирээдүйд хүрэхийн тулд сайн боловсрол эзэмшихийг эрэлхийлж буй монгол хүүгийн тухай өгүүлэх тус бүтээлд агаарын бохирдол, архидалт, гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл гэх мэт өнөө үед тулгарч буй олон асуудлыг харуулжээ.

 

Намар "Улаанбаатар" олон улсын кино наадамд нэг танхим дүүрэн монгол үзэгчдэдээ л хүртээл болоод буй "Баавгай болохсон" ихээхэн хүлээлт үүсгээд байна. Тэрбээр Монгол дахь албан ёсны нээлтээ ид хүйтнээр, ирэх нэгдүгээр сарын 12-нд хийх аж. 

Shuud.mn
Сонин хачин