Солонгосын жүжигчин Ким Дон Вүк өнөөдөр хуримаа хийнэ
2023-12-22

Хосууд наймдугаар сард сүй тавьсан тухайгаа Ким Дун Вүкийн агентлагаар дамжуулан мэдээлсэн. Үүний дараагаар жүжигчний агентлаг Ким Дун Вүк болон түүний найз бүсгүйг энэ өдөр /2023.12.22/ хуримаа хийх гэж байгааг баталсан байна. 

 

Ким Дон Вүк 2004 онд A Crimson Mark киногоор дебютээ хийж байжээ. Тэрбээр 2007 онд домогт К-драм болох "Coffee Prince" кинонд тоглосны дараагаар хэсэг хугацаанд завсарлага авчээ.Тэр цагаас хойш жүжигчин 19 цуврал кино, 20 гаруй бүрэн хэмжээний кинонд тоглосон байна. Харин хамгийн сүүлд "The Accidental Detective 2" , "Along With The Gods, мөн  "Trade Your Love" зэрэг кинонд тогложээ. 

Shuud.mn
Сонин хачин