Нью-Йоркийн оршин суугчид хархнаас болж хотоос олноороо нүүх болжээ
2023-12-22

Сүүлийн үед Америкийн Нью-Йорк хотын нүх сүв бүрт харх үүрлэж, энэ хотын эрх баригчид хортон мэрэгчтэй тэмцэх олон арга хэмжээ авсан ч үр дүнд хүрэхгүй байгаа талаарх мэдээлэл гарч байлаа. Улмаар харх хэт ихээр үржсэн нь энэ хотынхон өөр хотууд руу нүүх шалтгаан болжээ. 

 

Нью-Йорк хотын дарга Эрик Адамсын мэдэгдсэнээр, хотод харх үүрлэсний улмаас хүмүүс олноор нүүдэллэж байгаа гэнэ. Сүүлийн нэг жилийн хугацаанд гэхэд Нью-Йоркийн 102 мянган оршин суугч өөр хот руу нүүжээ. Ийн олноороо нүүх болсон шалтгаан нь харх, түүнчлэн амьдралын өртөг эрс нэмэгдэж байгаа зэрэг нөлөөлсөн гэж Эрик Адамс мэдэгдсэнийг Нью-Йорк Пост сонин дамжуулсан байна. 

 

Эрик Адамс хотоос нүүх оршин суугчдын урсгалыг багасгахын тулд иргэдийн амьдралыг сайжруулах арга хэмжээг эрх баригчид авч хэрэгжүүлж байгаа гэж онцолжээ. Тэр дундаа харх устгах ажилд ихээхэн анхаарал хандуулж байгаа хэмээн мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин