Фокс Ньюс энэ оны бүтэлгүйчүүдийн жагсаалтад Байденыг багтаав
2023-12-25

Америкийн Фокс Ньюс мэдээллийн суваг 2023 оны хамгийн бүтэлгүй улс төрчдийн жагсаалтыг  гаргаж, энэ жагсаалтдаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг ч багтаасан байна. 

 

"Энэ онд 80 настай ерөнхий командлагч импичмент зарлуулж болзошгүй байдалтай нүүр тулсны дээр сонгогчдын дунд хамгийн муу нэр хүндтэй болсон хэвээр байна" гэж Фокс Ньюс мэдээлсэн байна. Сонгогчид Байденыг өндөр настайгаас нь болж төдийгүй дэд ерөнхийлөгч байхдаа авлигын хэрэгт орооцолдсон байж болзошгүй, түүнчлэн Ойрх Дорнодын дайнд Израилыг дэмжиж байгаагаас нь болж дэмжихгүй байгаа гэж Фокс ньюс онцолжээ. 

 

Сонгогчдын дунд хийсэн судалгаанаас харахад Байден дахин сонгогдох магадлал улам бүр багассаар байна гэж Фокс ньюс агентлаг цохон тэмдэглэсэн байна. Мөн энэ агентлаг 2023 оны бүтэлгүй улс төрчдийн жагсаалтад энэ оны 10 дугаар сард огцорсон, Төлөөлөгчдийн танхимын дарга асан Кевин Маккарти, луйврын хэрэгт буруутгагдсан Конгрессын гишүүн Жорж Сантос, Виржиния мужийн захирагч Гленн Янгкин нарыг багтаажээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин