The Guardian: Дуучин Энжигийн гурав дахь цомог дэлхийн шилдэг 10 жааз цомогт багтжээ
2023-12-25

Монголын хөгжимчин, дуучдын нэр жазз ертөнцөд дуулдах болсон нь саяхнаас. Тэр дунд нэгэн бүсгүйн нэр тод дуудагдаж яваа нь Энжи буюу Эрхэмбаярын Энхжаргал юм. Тэрбээр Монголын суут хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа агсны найман дууг багтаан, Германы алдарт “Enja Records” лэйблээс гаргасан “Mongolian Song” цомгоо 2017 онд олны хүртээл болгосон юм. 


Түүний хувьд монголын сонсогчид төдийгүй олон улсад өөрийгөө болон улс орныхоо нэрийг цуурайтуулж яваа чадварлаг нэгэн. 


Тэгвэл Guardians сайтын жил болгон цуврал болгон гаргадаг 2023 оны дэлхийн шилдэг 10 цомгийн гуравдугаар дуучин Энжи бичигджээ. Түүнийг онцлохдоо, "Улаанбаатарт төрсөн дуучин Энжигийн гурав дахь пянз нь Монгол хэв  маягийг жазз хөгжимтэй хослуулсан нь маш өвөрмөц байсан. Германы Мюнхэн хотод суралцаж буй түүний гурав дахь цомог “Улаан” (Ulaan) өнгөрсөн долоодугаар сард гарсан бөгөөд Энжийг монгол уртын дууны өвөрмөц эгшгийг жааз хөгжмийн хөг аялгуутай чадамгай хослуулдаг. Түүний хувьд дэлхийн жааз хөгжмийн ертөнцөд орж ирсэн цагаасаа ихээхэн сонирхол татсан уран бүтээлч болсон. Тийм ч учраас 2023 онд түүний уран бүтээлийн талаарх шүүмж Америк, Европын томоохон хэвлэлүүдэд олонтаа гарсан байдаг" хэмээсэн байна. 

 

Харин тус жагсаалтын эхний 10 байрт 

 

1. Arooj Aftab, Vijay Iyer and Shahzad Ismaily – Love in Exile
2. Titanic – Vidrio
3. Enji – Ulaan
4. Deena Abdelwahed – Jbal Rrsas
5. Thandi Ntuli with Carlos Niño – Rainbow Revisited
6. EABS and Jaubi – In Search of a Better Tomorrow
7. Ali Sethi and Nicolas Jaar – Intiha
8. Balimaya Project – When the Dust Settles
9. Dragonchild – Dragonchild
10. Ale Hop and Laura Robles – Agua Dulce зэрэг уран бүтээлчид багтсан байна. 

Shuud.mn
Сонин хачин