ВИДЕО: Харбинд 18 метр өндөртэй цасан хүн бүтээжээ
2023-12-25

Хятадын Хармөрөн мужийн Харбин хотод жил бүр цас, мөсний баяр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ баярын хүрээнд олон улсын мөсөн баримлын уралдаан зохион байгуулдаг бөгөөд энэ нь жуулчдыг ихээр татдаг юм. 

 

Мөсний баярыг тохиолдуулан Харбинд аварга том цасан хүн бүтээдэг уламжлал сүүлийн жилүүдэд тогтсон бөгөөд дөрөв дэх жилдээ 18 метр өндөртэй цасан хүнийг бүтээжээ. Том улаан малгай, ороолттой энэ цасан хүн Харбины нэрийн хуудас болсон гэж Жэнминь Жибао мэдээлсэн байна. 

 

Зургаан давхар байшинтай тэнцэх өндөртэй цасан хүнийг бүтээхэд 2000 куб метр цас ашиглаж, олон зуун хүнээс бүрдсэн баг ажиллан босгожээ. Аварга цасан хүний ойр орчныг ч тохижуулан, нэмэлтээр дөрвөн жижиг цасан хүн бүтээсэн байна. 

 

Дизайнер Лю Цюшигийн өгүүлснээр, цасан хүн "өхөөрдөм, найрсаг инээмсэглэлтэй" байхын тулд загварыг тусгайлан гаргасан гэнэ. Харбин хотын нэрийн хуудас  болсон энэ цасан хүн өвөл дуустал байх аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин