Дайн эхэлснээс хойш ХАМАС-ын 8000 гишүүнийг устгажээ
2023-12-25

Палестины ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израилын өмнөд хэсэг рүү халдсанаар Ойрх Дорнодод сөргөлдөөн дахин эхэлсэн. Энэ хугацаанд Израилын арми ХАМАС бүлэглэлийн олон мянган гишүүнийг устгасан гэж The Jerusalem Post сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Газын зурваст өнөөгийн зэвсэгт сөргөлдөөн эхэлснээс хойш Израилын арми ХАМАС хэт даврагч хөдөлгөөний 8000 гишүүнийг устгасан гэж ЦАХАЛ мэдэгдсэн байна. 

 

Эргэн сануулахад, Палестины ХАМАС бүлэглэл Газын зурвасаас Израилын хилийг давж, хил орчмын суурингуудын оршин суугчдыг олноор нь хөнөөн, барьцаалсны улмаас Израил энэ бүлэглэлд дайн зарласан. Ингээд Газын зурваст цохилт өгч эхэлсэн бөгөөд энэ дайны улмаас Палестины 20 мянга гаруй иргэн амиа алдсан юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин