Оны шилдэг хөлбөмбөгчнөөр Норвегийн тамирчин тодорчээ
2023-12-25

Британийн The Guardian сонин 2023 оны шилдэг хөлбөмбөгчдийн жагсаалтыг гаргажээ. Энэ жагсаалтыг Норвегийн хөлбөмбөгчин тэргүүлсэн байна. 

 

Тодруулбал, Манчестер Сити клубийн довтлогч, Норвегийн шигшээ багийн гишүүн Эрлинг Холанд 2023 оны шилдэг хөлбөмбөгчнөөр тодорчээ. Өдгөө 23 настай Эрлинг 2023 оны есдүгээр сарын 12-ны өдөр Европын аварга шалгаруулах тэмцээний, Осло хотод болсон  тоглолтын үеэр Гүржийн хаалганд гоол оруулсан нь шигшээ багийн бүрэлдэхүүнд орж 26 удаа тоглохдоо оруулсан 25 дахь гоол нь байсан юм. Ингэснээр тэрбээр түүхэн дэх хамгийн шилдэг гурван довтлогчийн нэг болж байв. 

 

Энэ оны шилдэг хөлбөмбөгчдийн жагсаалтын хоёрдугаарт "Реал Мадрид", Английн шигшээ багийн хагас хамгаалагч Жуд Беллингем, гуравдугаарт "Пари Сен-Жермен"-ий Килиан Мбаппе, дөрөвдүгээрт Мюнхений "Бавари"-ийн Харри Кейн багтсан байна. Харин тавдугаарт "Манчестер Сити"-ийн Родри, зургадугаарт "Реал Мадрид"-ын Винисиус Жуниор, долдугаарт "Ливерпуль"-ийн Мохамед Салах, наймдугаарт "Манчестер Сити"-ийн Кевин де Брейне, есдүгээрт "Наполи"-тийн Виктор Осемхин, харин аравдугаарт Лионель Месси жагсжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин