Blackpink-ийн Лиса инстаграмдаа 100 сая дагагчтай болж түүх бүтээлээ
2023-12-26

 

Алдарт Blackpink хамтлагийн гишүүн Лиса инстаграмдаа 100 сая дагагчтай болжээ. Энэ үзүүлэлт нь хамгийн хурдан 100 саяд хүрсэн Ази алдартан, анхны к-поп уран бүтээлч болж байна. 

 

 

Лиса энэ амжилтыг гаргасан анхны К-поп артист болоод зогсохгүй хамгийн их дагагчтай Тайланд алдартнуудын нэг болжээ. Мөн Азийн алдартнуудын дунд гуравдугаарт жагсаж байгаа нь дэлхийн хэмжээний алдартай гэдгээ батлаад байгаа аж. 

 

Дагагчдын өсөлтийн урьдчилсан мэдээгээр түүнийг 2024 он гэхэд 100 сая дагагчтай болж, бас нэгэн томоохон амжилтыг гаргана хэмээн таамаглаж байсан хэдий ч ийнхүү шинэ он гарахаас өмнө 100 сая дагагчтай болж түүх бүтээж байна. 

Shuud.mn
Сонин хачин