Украины нисгэгчид Их Британид анхан шатны сургалтад хамрагдаж дуусчээ
2023-12-26

Украины нисгэгчдийн эхний бүлэг болох зургаан нисгэгч Их Британид бэлтгэл сургалтад хамрагдаж, одоо Дани улсад F-16 сөнөөгч онгоц дээр дадлага хийж байгаа аж. Энэ талаар Их Британийн Батлан хамгаалахын яам мэдэгдсэнийг Ройтерс дамжуулжээ. Одоо дараагийн ээлж болох 10 нисгэгч бэлтгэл сургалтдаа хамрагдаж эхэлсэн аж. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Украины нисгэгчид бэлтгэл сургалтад хамрагдах үеэрээ мэргэжлийн үг хэллэг бүхий англи хэл, нисэхийн анагаах ухааны хичээл заалгаж, Британийн зааварлагчдын хамт бэлтгэл хийжээ. Түүнчлэн Украины онгоцны техникчид F-16 онгоцонд засвар үйлчилгээ хийх сургалтад хамрагдсан байна. 

 

Эргэн сануулахад, Дани болон Нидерланд улс АНУ-д үйлдвэрлэгдсэн F-16 сөнөөгч онгоцыг Украинд нийлүүлэхийг АНУ зөвшөөрсөн. Ингэснээр энэ хоёр орон сөнөөгч онгоц нийлүүлэхээс гадна Украины нисгэгчдийг сургахаар болсон юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин