О.Түмэнбаяр морьт харвааны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
2023-12-26

Дэлхийн морьт харвааны холбооноос /WHAF/-ийг  Саудын Арабын Хаант Улсад зохион байгуулсан байна.“Al-Ula Horseback Archery World CUP” ДАШТ энэ сарын 16-18-ны хооронд “Унгар /Kassai/”, “Солонгос /Serial shot/”, “Qabaq” гэсэн гурван төрлөөр амжилттай зохион байгуулагджээ.

 

Тус тэмцээнд WHAF World Cup 2023 Qualifier тэмцээнээс эрхээ авсан 11 улсын 44 морьт харвааны тамирчид өрсөлдсөн байна. Монгол Улсын тамирчин О.Түмэнбаяр “Унгар /Kassai/” төрөлд хоёрдугаар байр эзэлж мөнгөн медалийн эзэн болжээ.

 

Багийн дүнгээр:

 

  1. Саудын Арабын Хаант Улсын баг 1-р байр.
  2. Казахстаны Улсын баг 2-р байр.
  3. Исламын Бүгд Найрамдах Иран Улсын баг 3-р байр.
  4. Монгол Улсын баг 4-р байр тус тус эзэлсэн байна.
Shuud.mn
Сонин хачин